ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ БЭЛТГЭЛ ХУРАНДАА Г.МӨНХДӨЛИЙН НЭРЭМЖИТ “МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН" АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний бие бялдар, мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүйн бэлтгэл, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, цэрэгжлийн спортыг хөгжүүлэх зорилгоор энэ оны 04 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд Дотоодын цэргийн 05 дугаар анги болон Цагдаа, Дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн “Нарстай” дахь хээрийн сургалтын хэсэгт зохион байгуулж байна.
Тус тэмцээнд Дотоодын цэргийн байгууллагын төв, орон нутгийн 16 анги, тусгай салбар болон Дотоод хэргийн их сургуулийн сонсогчийн салааны нийт 23 багийн 400 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Тэмцээнд оролцож буй нийт алба хаагчдадаа өндөр амжилт хүсье.