ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО
Дотоодын цэргийн байгууллагад 2025 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдын "Тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээ"-г Улаанбаатар хотын Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангийн байрлалд энэ оны 06 сарын 13-ны өдөр, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Дотоодын цэргийн 810 дугаар ангийн байрлалд 06 дугаар сарын 12-ны өдөр тус тус зохион байгуулагдах тул иргэд та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.