Уулзалт зохион байгууллаа
Цагдаагийн eрөнхий газрын даргын энэ оны Б/1099 дүгээр тушаалаар цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн "Цагдаа, цагдаа жолооч, дотоодын цэргийн хамгаалалтын ажилтан бэлтгэх" дамжаанд суралцаж байгаа сонсогч бүрэлдэхүүнд Дотоодын цэргийн штабын ахлагч, тэргүүн ахлагч С.Сайнзаяа болон Цагдаагийн eрөнхий газрын ахлагчийн асуудал хариуцсан мэргэжилтэн, сургагч ахлагч Т.Атарбат нар ахлагчийн албаны талаар мэдээлэл танилцууллаа.
Мөн энэ үеэр дотоодын цэргийн байгууллагын "Ахлагчийн хөгжлийн танхим"-ын засвар тохижилтын ажилтай танилцсан юм.