ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН АВЛИГЫН ЭСРЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга, гишүүд өнөөдөр (2025.06.30) Дотоодын цэргийн штабаас авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа.
Арга хэмжээний хүрээнд тус штабаас Дотоодын цэргийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, үйл ажиллагаа, ажлын байр, албан тушаалд сонгон шалгаруулах, томилгоо, алба хаагчдын ёс зүй, иргэд, байгууллагын гомдол, мэдээллийг шийдвэрлэж буй үйл ажиллагаа, байгууллагын төсөв хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, түүнд хийсэн дотоод болон хөндлөнгийн аудит, дүгнэлт, анхаарах асуудлуудын талаарх мэдээллийг танилцуулж, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга, гишүүдээс үйл ажиллагааны талаарх холбогдох нэмэлт мэдээллийг авч, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийг хангах, авлигын эсрэг менежментийн тогтолцоо (MNS ISO 37001:2024 стандарт)-г бий болгох, сайжруулахад чиглэсэн зөвлөмжийг өглөө.