3 GUN NATIONS 2025 ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын тусгай нэгжүүдийн дунд зохион байгуулсан “3 GUN NATIONS 2025” тэмцээн (2025.06.28,29)-ний өдрүүдэд "Ханан ар" буудлага, спортын сургалтын төвд зохион байгуулагдлаа.
Тэмцээн “Цэц буудлага, Ф ангилал”, 3 бууны “Албаны ангилал”, “Тамирчдын ангилал”, мөн “Удирдлагын буудлага” гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд
Дотоодын цэргийн 809 дүгээр ангийн баг тэргүүн байр,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг дэд байр
Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын баг гуравдугаар байрт шалгарлаа.Мөн тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар 809 дүгээр ангийн тусгай техник хэрэгслийн мэргэжилтэн О.Энхболд,
шилдэг эмэгтэй тамирчнаар 809 дүгээр ангийн ажиллагааны офицер, ахлах дэслэгч Ц.Мөнхчимэг нар тус тус шалгарлаа.
Энэхүү тэмцээн нь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын сөрөг тусгай ажиллагааны нэгжүүдийн үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд байгууллагуудын сөрөг тусгай ажиллагааны болон томилгоот нэгжийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэх ур чадварыг хөгжүүлэх, нэмэгдүүлэх, түвшнийг харьцуулах зорилгоор Үндэсний аюулгүй байдлын ажлын албанаас Азийн буудлагын академи, Монголын Гурван бууны болон төмөр буудлагын холбоотой хамтран Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэрэмжит болгон анх удаа зохион байгуулагдсанаараа онцлог юм.
Амжилттай оролцсон нийт баг, тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье!
МОНГОЛ УЛСЫН ДОТООДЫН ЦЭРГИЙН СҮР ХҮЧ, СҮЛД ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!