Уулзалт зохион байгууллаа
Монгол Улсын Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандорж БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташегаар шинээр томилогдсон ахлах хурандаа Жан Сюлян, Хуурай замын цэргийн атташе ахлах хурандаа Ма Чи нарыг өнөөдөр (2025.07.03) хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хятад хоёр орны “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа бүх түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглээд цаашид Дотоодын цэргийн байгууллагатай харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах, хэрэгжүүлэх асуудлын талаар санал солилцож, амжилт хүсч, баяр хүргэлээ.