ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ӨНДРӨӨР ҮНЭЛЭГДЭЖ, ЦОЛ, ШАГНАЛЫН ХУР БУУЛАА
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг хамгаалах, хүүхэд залуучуудыг эх оронч, үндэсний үзлээр хүмүүжүүлэх, алба хаагчдын мэдлэг боловсрол, бие бялдар, сэтгэл зүйг төлөвшүүлэх үйлсэд идэвх, санаачилга, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Хууль зүй, дотоод хэргийн яам болон байгууллагын шагналаар шагнах, цол олгох ёслолын ажиллагаа өнөөдөр /2025.07.07/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа цогцолбор”, дотоодын цэргийн штабын байрлалд тус тус боллоо.
Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар 44, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 96, Дотоодын цэргийн шагналаар 225 нийт 365 алба хаагч шагнагдаж, 134 алба хаагч хугацааны цол, 15 алба хаагч офицерын бүрэлдэхүүнд шинээр орж, нийт 149 алба хаагчид цол, мөрдсөө гардан авлаа.
Үндэсний аюулгүй байдал, ард иргэдийнхээ амар, амгалан амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж цол, шагнал гардан авсан нийт алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
МОНГОЛ ТӨРИЙН ДОТООДЫН ЦЭРГИЙН СҮР ХҮЧ, СҮЛД ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!