Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэн ахлах ахлагч А.Энхтуулд Дотоодын цэргийн штабын удирдлага, хамт олон хүндэтгэл үзүүллээ.
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн, Дотоодын цэргийн 809 дүгээр ангийн алба хаагч, ахлах ахлагч А.Энхтуулд Дотоодын цэргийн штабын удирдлага, хамт олон баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэн ахлах ахлагч А.Энхтуулдаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье!