ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД НААДМЫН ХАМГААЛАЛТАД 3 ДАХЬ ӨДРӨӨ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан "Хүй 7 худаг"-т 3 дахь өдрөө үргэлжилж байна.
Уралдааны аюулгүй байдлыг хангах, наадамчин олныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 900 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Наадамчин олон Та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Та бүхэн сайхан наадаарай.