ШҮДНИЙ КАБИНЕТ БАЙГУУЛЖ, АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Дотоодын цэргийн 810 дугаар ангиас Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний "Алба хаагч, ажилтны эрх, хууль, ёсны ашиг сонирхлыг хамгаалж, нийгмийн баталгааг сайжруулах" зорилтын хүрээнд шинэлэг технологийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах урьдчилан сэргийлэх зорилгоор сум, орон нутгийн дэмжлэгтэйгээр ангийн байрлалд "Шүдний кабинет"-ийг шинээр байгуулж, өнөөдөр буюу 07 дугаар сарын 27-ны өдрөөс алба хаагчдын шүдийг дотооддоо эмчлэн, үйл ажиллагаагаа эхлүүллээ.