СПОРТЫН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН БОУЛИНГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭР ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлах офицер бүрэлдэхүүний дунд зохион байгуулагдах спортын олон төрөлт тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр (2025.08.12) ОБЕГ-ын харьяа "Аврагч" биеийн тамир техник-спортын хорооны зааланд боллоо.
Тэмцээнд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ДЦШ, ОБЕГ, ШШГЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШЕГ, ТТХГ, ДХИС-ийн 11 багийн 140 гаруй тамирчин оролцож байна.
Баг тамирчид боулинг, дартс, буудлага, биллиард гэсэн 4 төрлөөр энэ сарын 15-ныг хүртэл өрсөлдөж, аваргуудаа шалгаруулах юм.