“УУРААР БУС УХААЛГААР
Дотоодын цэргийн 816 дугаар анги, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс, Гамшгаас хамгаалах штаб, Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран энэ 2025 оны турш “Уураар бус ухаалгаар" сэдэвт аяныг үйлдвэрийн газрын хэмжээнд үргэлжлүүлэн зохион явуулж байгаа.
Энэ ажлын хүрээнд Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тугийг аялуулан Эрдэнэт үйлдвэрийн 16 цех хэсгийн нийт 2865 ажилтныг “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухай ойлголт, тоо баримт, шалтгаан нөхцөл, хүлээлгэх хариуцлага” сэдвээр 18 удаагийн сургалтад оролцуулж, хууль эрх зүйн мэдлэг олголоо.
Уг арга хэмжээгээр ажилтнуудад гарын авлага, танилцуулах материал тарааж, цех, хэсгийн байрны гадна болон дотор талд сэрэмжлүүлэг бүхий 800 гаруй зурагт хуудас байршуулан ажиллалаа.