"БОУЛИНГ"-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас 2025 оныг "Ахлах офицер"-ийн жил болгон зарласантай холбогдуулан Дотоодын цэргийн ахлах офицеруудын дунд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн 80 жилийн ойн нэрэмжит "Боулинг"-ийн аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр (2025.09.09) "Парк Боулинг"-ийн зааланд зохион байгууллаа.
Тэмцээнд дотоодын цэргийн штаб, ангийн нийт 24 ахлах офицер оролцсоноос нийлбэр дүнгээр:
Тэргүүн байранд Дотоодын цэргийн штаб
Дэд байранд Дотоодын цэргийн 05 дугаар анги шалгарсан амжилттай оролцлоо.
Амжилттай оролцсон баг, тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье!











100 жил
