"ТЭРГҮҮНИЙ ТОХИЖИЛТТОЙ ДҮРЭМЧ, ЖАГСААЛЧ АНГИ, САЛБАР ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААН" ЭХЭЛЛЭЭ
Дотоодын цэргийн командлагчийн баталсан удирдамжийн хүрээнд Дотоодын цэргийн анги, тусгай салбаруудын дунд зохион байгуулагдаж буй "Тэргүүний тохижилттой дүрэмч, жагсаалч анги, салбар шалгаруулах болзолт уралдаан" өнөөдрөөс эхэлж байна.
Тус уралдааны зорилго нь Дотоодын цэргийн байгууллагын "Цэргийн албыг зохион байгуулах заавар", "Цэргийн нийтлэг дүрэм"-ийн хэрэгжилтийг хангах, анги, байгууллагын жигдрэлт, ахлах офицеруудын манлайлал, алба хаагчдын цэрэгжилч, жагсаалч ажиллагааг сайжруулах, албандаа хандах итгэл үнэмшлийг нэмэгдүүлэхэд оршиж байна.
Уралдаан 2 үе шаттай явагдах бөгөөд 1 дүгээр шатанд анги байгууллагын тохижилт, цэргийн албыг зохион байгуулах зааврын хэрэгжилтийг хэрхэн хангасан эсэх, 2 дугаар шатанд анги байгууллагын нэгдсэн жагсаалын үзлэг, дүрэмт хувцасны үзлэг, жагсаалын үзүүлэх тоглолт гэсэн төрлөөр зохион байгуулж, шалгаруулна.
Өнөөдөр Дотоодын цэргийн 809 дүгээр ангиас болзолт уралдаан эхэллээ.
"Тэргүүний тохижилттой дүрэмч, жагсаалч анги, салбар шалгаруулах болзолт уралдаан"-д оролцож буй нийт анги, тусгай салбарууддаа амжилт хүсье!












100 жил
