ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН “СПОРТЫН НААДАМ"-ЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
Дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүний мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл суулгах, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, хамт олны эерэг дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор олон төрөлт "Спортын наадам"-ын нээлт өнөөдөр (2025.09.20) Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Дотоодын цэргийн 810 дугаар ангийн байрлалд боллоо.
Тэмцээн сагсан бөмбөг, волейбол, цэргийн 3 төрөлт, дартс, ширээний теннис, биллиард гэсэн 6 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд дотоодын цэргийн штаб болон анги, тусгай салбаруудын алба хаагчид авьяас, чадвар, хурд, хүч, авхаалж, самбаагаараа өрсөлдөн оролцох юм.
Энэхүү спортын наадамд төв, орон нутгийн анги, тусгай салбарууд бүсийн системд хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд анх удаа дотоодын цэргийн орон нутагт байрлах ангиудын байрлалд зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Тэмцээний нээлтэд Дотоодын цэргийн штабын Дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонго, Цэргийн алба-сургалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа М.Батзориг, Дотоодын цэргийн 810 дугаар ангийн захирагч, хурандаа М.Мэнд-Амар болон бусад анги тусгай салбарын удирдлага, алба хаагчид оролцлоо.





































100 жил
