“ТЭРГҮҮНИЙ ТОХИЖИЛТТОЙ ДҮРЭМЧ, ЖАГСААЛЧ АНГИ, САЛБАР” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН 05 ДУГААР АНГИД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дотоодын цэргийн командлагчийн баталсан удирдамжийн хүрээнд анги, тусгай салбаруудын дунд “Тэргүүний тохижилттой дүрэмч, жагсаалч анги, салбар шалгаруулах болзолт уралдаан” 09 дүгээр сарын 16-ны өдөр Дотоодын цэргийн 809 дүгээр ангиас эхэлж 09 дүгээр сарын 30-ны өдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд үргэлжилж байна.
Уралдааны хүрээнд:
• Байгууллагын тохижилт, Бүтээн байгуулалт
• Цэргийн албыг зохион байгуулах зааврын хэрэгжилт
• Нэгдсэн жагсаалын үзлэг
• Дүрэмт хувцасны үзлэг
• Жагсаалын үзүүлэх тоглолт
• Алба хаагчдын эрх зүйн мэдлэгийн шалгалт гэсэн төрлүүдээр өрнөж байна.
Тус болзолт уралдааны зорилго нь Монгол Улсын “Цэргийн нийтлэг дүрэм”, Дотоодын цэргийн “Цэргийн албыг зохион байгуулах заавар”-ын хэрэгжилтийг хангах, анги байгууллагын жигдрэлтийг сайжруулах, офицеруудын манлайллыг нэмэгдүүлэх, алба хаагчдын цэрэгжилт, жагсаалч ажиллагаа, албандаа хандах итгэл үнэмшлийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Уралдаанд оролцож буй нийт анги, тусгай салбарууддаа амжилт хүсье.





















100 жил
