ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬД ЦЭРЭГ - ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Ахлах офицерын жил” болгон зарласантай холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу оюутан залуучуудад цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, онцлогийг сурталчлан таниулах зорилгоор ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуульд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нэрэмжит танхимыг шинээр байгуулж, нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр (2025.10.06) боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд ДЦШ-ын дарга, хурандаа М.Лувсандорж, ДЦШ-ын Цэргийн алба-сургалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа М.Батзориг, Механик инженер, тээврийн сургуулийн захирал, профессор Н.Пүрэвдорж, Механик инженер, тээврийн сургуулийн сургалт, чанарын албаны дарга, М.Дэлгэрнасан болон алба хаагчид, оюутнуудын төлөөлөл оролцлоо.







100 жил
