АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН АГААРЫН ХҮЧНИЙ МӨРДӨН ШАЛГАХ ТУСГАЙ АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Америкийн Нэгдсэн Улсын Агаарын хүчний мөрдөн шалгах тусгай ажиллагааны газрын командлагч, бригадын генерал Тэрри Буллард тэргүүтэй төлөөлөгчдийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтад АНУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Хууль сахиулах, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн атташе Жоэл Ортэз болон Америкийн Нэгдсэн Улсын Агаарын хүчний мөрдөн шалгах тусгай ажиллагааны газрын төлөөлөгчид оролцож, бригадын генерал Р.Чингис Монгол Улсын Дотоодын цэргийн талаар танилцуулж, хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, алба хаагчдыг харилцан мэргэшүүлэх сургалт зохион байгуулах зэрэг цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд Америкийн Нэгдсэн Улсын Агаарын хүчний мөрдөн шалгах тусгай ажиллагааны газрын командлагч, бригадын генерал Тэрри Буллард хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллахаар тохиролцов.
Энэхүү уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, алба хаагчдыг харилцан мэргэшүүлэх сургалт зохион байгуулах зэрэг цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо.