БҮХ НИЙТИЙН МОД ТАРИХ ӨДӨР 2574 ШИРХЭГ МОД ТАРИЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 5 болон 10 дугаар сарыг мод тарих үндэсний өдөр хэмээн зарлаж үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ арга хэмжээний хүрээнд 05 дугаар сарын 13-ны өдөр ангийн байршилд болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийт 160 алба хаагч 2 төрлийн /шар хуайс, агч/ 2574 ширхэг мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ орууллаа.