ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ОРХОН АЙМАГТ БОЛЛОО
Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Цагдаагийн албаны туг, Сүхбаатарын болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, “Цагдаагийн тангараг” давтах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2023.05.13/ Орхон аймгийн төв Монгол улсын ерөнхий сайд Агданбуугийн Амарын талбайд зохион байгуулагдлаа.
Энэхүү ёслолын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Бригадын генерал Т.Хүрэлбаатар, Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Лхагвадорж, Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Бодлого төлөвлөлт, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Тунгалаг, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ш.Ганболд, Дотоодын цэргийн 816-р тусгай салбарын захирагч, хурандаа Ц.Баянмөнх, Аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, Орхон аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх П.Батболд, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хосбаяр, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар, Шүүхийн шинжилгээний албаны дарга, цагдаагийн хурандаа Ш.Оюунбаяр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хошууч Р.Ууганбаяр, Зэвсэгт хүчний 186-р ангийн захирагч, хурандаа С.Ариунболд, Зэвсэгт хүчний 110-р ангийн захирагч, хурандаа Ц.Амарсайхан, ТЕГ-ын Орхон аймаг дахь газрын дарга, дэд хурандаа Д.Энхтүвшин, Авто тээврийн газрын дарга С.Гарьдпүрэв, Гаалийн газрын дарга Б.Майдармаа, МУ-ын гавьяат хуульч, бэлтгэл хурандаа С.Саадэлэг, Орхон аймгийн ерөнхий прокурор асан Л.Батгэрэл, Орхон аймгийн Цагдаагийн газрын ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл хурандаа, Д.Мөнхбат, нар болон Орхон аймгийн цагдаагийн газрын ахмад ажилтан, тэдний гэр бүл, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, Орхон аймгийн иргэд тус тус оролцлоо.
Монгол Улсад Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүндэт тэмдгээр Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Мөнхбат, Аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр нарыг шагнав.
Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын "Цагдаагийн гавьяа" тэмдгээр гэмт хэрэгтэй тэмцэх ажилд онцгой гавьяа байгуулсан тус цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч О.Мөнхсайхан, цагдаагийн ахлагч Э.Учралсайхан нарыг шагналаа.