"ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ДУНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг угтан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд “Дотоодын цэргийн байгууллагын залуу офицеруудын дунд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг энэ оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар чуулгын концертын их танхимд зохион байгууллаа.