“ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Уг хэлэлцүүлэгт Дотоодын цэргийн штаб, 05, 805, 810 дугаар ангийн эмэгтэй алба хаагчдын төлөөлөл оролцон санал солилцлоо.
Хэлэлцүүлгээр Дотоодын цэргийн байгууллагын эмэгтэйчүүдийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, эмэгтэй алба хаагчдад тулгамждаж буй асуудлыг тодорхойлох зорилгоор санал асуулга авч, тэднээс гарсан саналыг нэгтгэж удирдлагад танилцуулахаар шийдвэрлэв.