ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ХАМТ "БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ" ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулах ”Төрийн цэргийн болон хууль сахиулах байгуулагын залуу офицеруудын чуулган”-ыг угтах ажлын хүрээнд Шүүх шинжилгээний ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран "Залуу офицер- Байгаль орчноо хамгаалъя" арга хэмжээг зохион байгуулж байна.
Уг арга хэмжээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүх, шинжилгээний ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Дотоодын цэргийн нийт 11 байгууллагын 1000 алба хаагч Баянзүрхийн товчооноос Зайсан хүртэл Туул голын эрэг дагуу 10км газарт 10 хэсэгт хуваагдан хог хаягдлыг цэвэрлэв.+