"МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГАА" АЯН ЗОХИОН БАЙГУУЛАВ
Дотоодын цэргийн анги, тусгай салбаруудын дунд зохион байгуулагдаж байгаа ажил, арга хэмжээг иргэд, олон нийтэд нээлттэй таниулах, мэдээллийн хүртээмжийг дээшлүүлэх, иргэн цэргийн харилцааг нэмэгдүүлэх, Дотоодын цэргийн байгууллагын алба ажиллагааг сурталчлах зорилгоор “Мэдээлэл сурталчилгаа” аяныг 2023.05.15-ны өдрөөс 1 сарын хугацаатай зохион байгуулсан.
Аяны үр дүнг 2023.06.20-ны өдөр Дотоодын цэргийн штаб, анги тусгай салбаруудын захирагч нар болон олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах мэргэжилтнүүдийг танхимаар болон цахимаар оролцуулан хэлэлцүүллээ.