“ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СИСТЕМ СЭДЭВТ” СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛЖ БАЙНА
Дотоодын цэргийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.10 дах хэсэгт Улсын онц чухал объектын хамгаалалтад гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтад байгаа объектын ойр орчимд илэрсэн сэжиг бүхий хүн, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, бичиг баримтыг шалгах, хамгаалалтын бүсэд гаргасан зөрчлийг шийдвэрлэх зохицуулалтыг бий болгосон.
Цагдаагийн ерөнхий газраас Дотоод Хэргийн Их сургууль, “Ай Ти Зон” компанитай хамтран Зөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим шинэ сан-г ашиглах сургалтыг энэ оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай зохион байгуулж байгаа бөгөөд уг сургалтад Дотоодын цэргийн анги, тусгай салбарын зөрчил шалгах эрх бүхий алба хаагчдыг хамруулж байна.
Дээрх сургалтад цагдаа, дотоодын цэргийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 656 алба хаагч хамрагдаж байгаа ба улсын хэмжээнд ажиллаж буй 32 байгууллагын 13,000 орчим алба хаагч энэхүү нэгдсэн санг ашиглах юм байна.
Зөрчлийн хэргийг шалгах, шийдвэрлэх эрх бүхий байгууллага, түүний албан хаагчид хэрэг бүртгэх, шалгах үйл ажиллагааг цахимаар явуулах, ялангуяа прокурорын байгууллага мэдээллийн санд нэвтрэн зөрчлийн хэрэг бүртгэлд хяналт тавьж, шаардлагатай асуудлыг цахимаар шийдвэрлэх бүрэн боломжтой болох юм.