"ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН" МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Дотоодын цэргийн байгууллагын ахлагчийн сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор иргэдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2023 оны А/146 дугаар тушаалаар “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад хамруулсан.
Уг сургалтад хамрагдсан 11 суралцагчдын төгсөлтийн шалгалт энэ оны 07 дугаар сарын 5-ны өдөр Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд явагдаж байна.
Мэргэжил олгох сургалтад хамрагдаж амжилттай төгссөн иргэд дотоодын цэргийн анги, тусгай салбаруудад томилогдож ажлын байраар хангагдах юм.