СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА
Дотоодын цэргийн штабын даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр баталсан удирдамжийн дагуу ахлах сэтгэл зүйч, хошууч Н.Насандулам, сэтгэл зүйч, ахмад О.Сангачамаа, сэтгэл зүйч, дэслэгч О.Энхмарал нарын бүрэлдэхүүнтэй “Дотоодын цэргийн сэтгэл зүйчдийн баг” Дотоодын цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн байдал, ажлаас халшрах хам шинжийг илрүүлэх, хувь хүний сэтгэл зүйн онцлогийг оношлох, сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх, сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай алба хаагчдад сэтгэл зүйн зөвлөгөө, зөвлөмжийг өгөх зорилгоор Дотоодын цэргийн штаб, 05, 805, 810 дугаар ангиуд болон 809 дүгээр тусгай салбарын хаагчдад чиглэсэн сэтгэл зүйн ажлыг зохион байгуулж байна.