ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГААС ГАМШГИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Дотоодын цэргийн анги, байгууллагаас үер усны аюулд өртсөн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн голын сав дагуух айл өрхүүд болон мөн дүүргийн 29 дүгээр хороо Дарь-Эх орчмын айл өрхүүдийн хүн амын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах зорилгоор нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд оролцож байна.
Мөн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангрила зочид буудлын орчимд суваг, шуудуу татах, мөн дүүргийн 13 дугаар хороо Дамбадаржаагийн гол дагуу үерийн далан босгох , S-Outlet дэлгүүрийн орчмын үеийн далан сэргээн засах ажлыг хариуцан гүйцэтгэж байна.