ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБ, АНГИ, ТУСГАЙ САЛБАРЫН АЛБА ХААГЧИД БАЯР НААДМЫН ХАМГААЛАЛТАД АЖИЛЛАЖ БАЙНА
Тулгар төрийн 2232,Их Монгол Улс байгуулагдсаны 817,Үндэсний эрх чөлөө,тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын хамгаалалтад Дотоодын цэргийн штаб, анги, тусгай салбарын алба хаагчид цагдаагийн байгууллагын алба хаагчдын хамт түр хүрээ байгуулан ажиллаж байна.
Наадамчин олон та бүхэн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, гэмт хэрэг, зөрчилгүй сайхан наадаарай.