ГАДААДЫН ЦЭРГИЙН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГССӨН ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор энэ оны 9 дүгээр сард зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган”-ыг угтан “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын гадаадын цэргийн академи, их, дээд сургууль төгссөн залуу офицеруудын уулзалт” өнөөдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуульд зохион байгуулагдаж байна.
Уг уулзалтыг Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтад Дотоодын цэргийн байгууллагын залуу офицерын төлөөллүүд оролцож байгаагаас гадна төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт 50 орчим алба хаагч оролцож байна.
Оролцогчид “Төрийн тусгай алба хаагчдын манлайллын зарчим, агуулга” ба “Хамтын ажиллагааны зарим асуудал” сэдвийн хүрээнд хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх юм.