СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын сахилга, ёс зүй, сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалт, мэдээллийн арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Улаанбаатар хүрээний Дотоодын цэргийн анги, тусгай салбаруудын алба хаагчид танхимаар, орон нутгийн тусгай салбарын алба хаагчид цахимаар тус тус хамрагдлаа.
Дотоодын цэргийн штабын Дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Н.Мөнх-Итгэл сургалтыг нээж, алба хаагчдын сахилга, ёс зүйн байдалд хийсэн дүн шинжилгээний талаар мэдээлэл хийлээ.
Сургалтад Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба, Хил хамгаалах ерөнхий газар, "Хөгжлийн салхи манлайллын академи" зэрэг байгууллагуудаас мэргэжилтнүүд уригдаж оролцлоо.