"ЦАГААН ХООЛНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛАВ
Дотоодын цэргийн штабын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс алба хаагчдад эрүүл зөв хооллолт, таргалалтаас урьдчилан сэргийлэх эрүүл зан үйл төлөвшүүлэх зорилгоор "Цагаан хоолны өдөрлөг" зохион байгуулав.
“Амьтны амь хөнөөж бэлтгээгүй, мах, өндөгнөөс гаргаж авдаг хүнсний нэмэлт зүйл найрлагад нь ороогүй хоол, хүнсийг цагаан хоол гэнэ”.
Хоол боловсруулах эрхтэн махан хоолыг боловсруулахад ургамал болон цагаан идээнээс илүү ажиллагаа шаардагдах ба бие махбодийн илүү ажилбар бүр нь хүнийг ядраадаг байна.
Харин жимс, хүнсний ногоо нь махнаас 10 дахин, сүү цагаан идээ нь 5 дахин хялбар шингэцтэй, бие махбодид ашигтай олон шимт бодисын эх үүсвэр болдог төдийгүй бие махбодиос хортой бодисыг гадагшлуулах, хоргүйжүүлэх шинж чанартай болохыг шинжлэх ухаан нотолж байна.