МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРАГДСАН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДААС ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТ АВЧ БАЙНА
Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран 2022 оны 2 дугаар ээлжээр дотоодын цэргийн 05, 805 дугаар ангид алба хааж байгаа байлдагч нараас цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлт гаргасан хугацаат цэргийн алба хаагчдад "Цагдаа", "Цагдаа жолооч", "Хамгаалалтын ажилтан" мэргэжил олгох сургалтад хамруулан төгсөлтийн шалгалтыг зохион байгуулж байна. Мэргэжлийн сургалтад хамрагдаж тэнцсэн хугацаат цэргийн алба хаагчид цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад ахлагчийн сул орон тоонд томилогдож ажлын байраар хангагдах юм.