"Clean Up 2" бүх нийтийн цэвэрлэгээ
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Туул голын сав газрын захиргаа, Дэвшилтэт Социал демократ клубээс хамтран зохион байгуулж буй "Clean Up 2" бүх нийтийн цэвэрлэгээнд Дотоодын цэргийн анги, байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд 110 офицер, ахлагч, 90 хугацаат цэргийн албан хаагч нийт 200 хүний бүрэлдэхүүнтэй Баянзүрх дүүрэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Туул голын эрэг дагуу 3 байршилд 7.2 километр газрын хог хаягдлыг цэвэрлэлээ.