ХҮЙТНИЙ УЛИРЛЫН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ҮЗЛЭГ ХИЙВ.
Дотоодын цэргийн штабын даргын 2023 оны “Хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжүүлэх тухай” А/56 дугаар тушаалын дагуу төв, орон нутгийн анги, тусгай салбарын алба хаагчид (хугацаат цэргийн алба хаагч)-ыг энэ оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хүйтний улирлын дүрэмт хувцсанд үе шаттай шилжүүлсэн. Энэ оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс штабын алба хаагчдыг хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжүүлж, албаны дүрэмт хувцасны үзлэгийг зохион байгууллаа.