СПОРТЫН УРАЛДААН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын тэмцээнийг энэ жил цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас хариуцан 11 дүгээр сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Өнөөдөр /2023.11.07/ шатрын тэмцээн эхэлж байна.
Дотоодын цэргийн штабын баг тамирчид оюун ухаан, сэтгэлгээний хурд, хүчээ сорин өрсөлдөж байна. Тэмцээнд оролцож байгаа баг тамирчиддаа амжилт хүсье.