АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАВ
Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй дотоодын цэргийн штаб, анги, тусгай салбарын алба хаагч, ажилтнуудад цол, шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар 11, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 5, Дотоодын цэргийн шагналаар 32, нийт 43 алба хаагчийг шагнаж, дэд хурандаа 4, хошууч 2, ахмад 10, ахлах дэслэгч 8, дэслэгч 7, сургагч ахлагч 1, ахлах ахлагч 9, ахлагч 28 нийт 69 алба хаагч цол олгогдсон байна.
Цол, шагналаар шагнагдсан нийт алба хаагч нартаа баяр хүргэж, цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.