ДОТООДЫН ЦЭРГИЙН 805 ДУГААР АНГИЙН 2023 ОНЫ 2 ДУГААР ЭЭЛЖЭЭР ТАТАГДАН ИРСЭН ШИНЭ ДАЙЧДИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Дотоодын цэргийн 805 дугаар ангид 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар татагдан ирж, цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтад амжилттай суралцсан хугацаат цэргийн алба хаагчид цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг өнөөдөр (2023.12.05) ангийн байрлалд зохион байгууллаа. Тангаргийн баярт Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, мөн штабын захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Энхбадрах, мөн штабын Цэргийн алба-сургалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа М.Батзориг, Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт, Дотоодын цэргийн 810 дугаар ангийн захирагч, хурандаа М.Мэнд-Амар, Баянзүрх дүүргийн цэргийн штабын дарга, дэд хурандаа Н.Гантогтох, Сүхбаатар дүүргийн цэргийн штабын Тоо бүртгэл хариуцсан ахлах офицер, дэд хурандаа И.Нямсүрэн, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн дарга С.Өнөрсайхан, мөн төвийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Ганчимэг болон ар гэрийн төлөөлөл, тус ангийн офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчид оролцлоо. Арга хэмжээний үеэр ангийн байлдааны тугийг хүндэтгэн залж, хугацаат цэргийн алба хаагчдыг тангараг өргүүлж, Цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтад амжилттай хамрагдсан байлдагчдад Дотоодын цэргийн штабын даргын “Баярын бичиг”, "Дотоодын цэргийн байлдааны тугийн дэргэд авхуулсан зургийг дурсгал болгон хадгалуулах батламж", "Онц буудагч" тэмдэг, "Онц сурлагатан" тэмдэг, Тэргүүний салаа "Өргөмжлөл"-өөр тус тус шагнаж, хугацаат цэргийн алба хаагчдын 600 гаруй ар гэрийн төлөөлөл хүрэлцэн ирж, 170 автомашиныг шалган нэвтрүүлж, жагсаалын үзүүлэх тоглолт, урлагийн тоглолт, цэргийн байр орчин нөхцөлтэй танилцуулж, цэргийн гал тогоонд хоолны амталгаа хийлгэж санал хүсэлтийг нь хүлээн авч сонслоо.