НЭГДЭЛТ, НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Ангийн хэмжээнд батлагдсан хөтөлбөрийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд төрийн далбаагаа мандуулж, алба хаагчдын хүйтний улирлын хээрийн дүрэмт хувцас, бичиг баримт, хүн нэг бүрийн үүргэвч, офицер цүнхэнд үзлэг хийх ажлыг зохион байгуулж мөн дэслэгч Б. Батбаяр Philippines & CEBU city English Fella School сургуулийн үйл ажиллагаа сургалтын чиглэлээр алба хаагчдад танилцуулга яриа хийж, захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Б.Бекболат удирдлагаас ирсэн албан бичгийг танилцуулан ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга нийт алба хаагчдад ажлын үүрэг, чиглэл өгч ажиллав.