“ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн /биеэр болон дүйцүүлэн хаасан/, эсхүл дээд боловсролтой, доор дурдсан шаардлага, шалгуурыг хангасан иргэдээс шалгаруулан авч, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.
Дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл сул орон тоо зарласан байгууллага дээр хүлээн авна.
Тавигдах ерөнхий шаардлага:
1. 18 насанд хүрсэн, Монгол Улсын иргэн байх;
2. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, (Монгол хэл, бичгийн дүрэм, үг, найруулга зүйн зохих мэдлэгтэй байх);
3. Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй;
4. Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;
5. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
6. Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх;
Сул орон тоо, тавигдах тусгай шаардлагыг энд дарж үзнэ үү.
Албан тушаал /ажлын байр/-д дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
Нэгдүгээр үе шат: Бүртгэл
Улаанбаатар хотод Дотоодын цэргийн штаб, Дотоодын цэргийн 05, 805 дугаар анги,
Аймаг орон нутагт нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад хандан бүртгэл, судалгаанд тус тус хамрагдана.
Бүртгэл явагдах хугацаа: 2023 оны 12 дугаар сарын сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдөр.
Хоёрдугаар үе шат: Судалгаа
Бүртгэлд хамрагдсан иргэд 2023 оны 12 дугаар сарын 22-23-ны өдөр 09:00 цагаас тухайн судлагдсан байгууллага дээрээ шалгалтад орно.
Дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
-Өргөдөл /татаж авч бөглөөд .pdf/
-Биеийн байцаалт (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолын 1-4 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх);
-Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; /.pdf/
-Сурагчийн хувийн хэрэг; /.pdf/
-Иргэний үнэмлэх; /.pdf/
-3 үеийн намтар/.pdf/;
-Оршин суугаа хаягийн тодорхойлолт/.pdf/;
-Цэргийн үүрэгтний үнэмлэх /.pdf/
-Урьд нь ажил, хөдөлмөр эрхэлж байсныг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа/.pdf/,
-"4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; /.pdf/
Тайлбар:
-Дээр дурдсан баримт бичгийг заавал нотариатаар баталгаажуулсан байхыг шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.
-Хэрвээ ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүйгээ нуун дарагдуулсан, хуурамч, дутуу баримт бичиг бүрдүүлснээс үүдэн гарах хохирол, хариуцлагыг буруутай этгээд өөрөө хүлээнэ.
-Баримт бичгийн эх хувийг хуулбарлан зохих шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр, тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
-Төрийн албан хаагчийн анкет, шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлтэд өөрийн гарын үсгээ зурсан байна.
-Шалгалт зохион байгуулах комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу.
-Эрүүл мэндийн үзлэгийг Нийслэлд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, орон нутагт харьяа Нэгдсэн эмнэлэгт хийлгэх,
-Дээрх бүрдүүлбэрийн дэс дарааллын дагуу файлуудаа нэгтгэн (pdf, rar, zip) 1 файл болгон энэхүү зард заасан цахим шууданд ирүүлнэ үү.
Шаардлагатай тохиолдолд 70191095, 70191043 дугаарын утсаар холбогдож тодруулах зүйлийг лавлана уу.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ
САЛБАР ЗӨВЛӨЛ