“ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН-2024” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
“Асуудлаас шийдэлд” уриатай удирдах ажилтны зөвлөгөөн хоёр дахь өдрөө зохион байгуулагдаж байна.
Энэ өдөр Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис “Дотоодын цэргийн байгууллагыг бэхжүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажил, арга хэмжээ, цаашдын чиг хандлага” сэдвээр зөвлөгөөнд оролцогчдод мэдээлэл хийлээ.
Мөн Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагаас "Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, хамтын ажиллагаанд анхаарах асуудал", "Мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрхийг хангахад анхаарах асуудал", "Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагаа" зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл хийсэн юм.