ДОТООДЫН ЦЭРГИЙН 816 ДУГААР АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 446 дугаар тогтоолоор "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ТӨҮГ-ыг хамгаалах Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарыг анги болгон өргөтгөсөнтэй холбогдуулан ангийн үйл ажиллагааг эхлүүлэх, хамгаалалтад объект шилжүүлэн авах арга хэмжээ өнөөдөр буюу 2024.01.22-ны өдөр Орхон аймагт зохион байгуулагдлаа.