ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫГ ХҮЛЭЭЛЦҮҮЛЖ, БАЙЛДААНЫ ТУГИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2024 оны Б/93 дугаар тушаалаар цагдаагийн хурандаа Д.Манлайбаатарыг Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчаар томилсонтой холбогдуулан Дотоодын цэргийн штабын даргын 2024 оны А/09 дүгээр тушаалаар“Ажлын хэсэг”-ийг томилон ангийн захирагчийн ажлыг хүлээлцүүлэх, байлдааны туг хүлээлгэн өгөх ажлыг зохион байгууллаа. Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчаар томилогдсон цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар таны ажилд өндөр амжилт хүсье.