АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД ХАМРАГДСАН АЛБА ХААГЧДАД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас 2024 оныг "Ахлагчийн жил" болгон ажиллахыг уриалж, түүний ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүний чуулган”-ыг угтсан олон талт ажил, арга хэмжээнүүд явагдаж байна.
Тус арга хэмжээний хүрээнд Дотоодын цэргийн штабаас ахлагч бүрэлдэхүүний гадаад хэлний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор англи хэлний анхан шатны эрчимжүүлсэн сургалтыг энэ оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1 сарын хугацаанд ажилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтад Дотоодын цэргийн байгууллагын төв, орон нутгийн анги, тусгай салбарын 25 алба хаагч хамрагдан суралцаж өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа.