алба хаагчдад шагнал гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Монгол цэрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсний 20 жил, Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь UNIMISS ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний X мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн Дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдад шагнал гардуулах арга хэмжээг өнөөдөр /2022.03.29/ Дотоодын цэргийн штабын “Хүндэтгэл”-ийн танхимд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис болон даргын зөвлөлийн гишүүд, энхийг дэмжих ажиллагаанд оролцсон алба хаагчид оролцлоо.