"БИДНИЙ НӨХӨРЛӨЛ" тэмцээн 2 дахь өдрөө "ВОЛЕЙБОЛ"-ын тэмцээнээр үргэлжилж байна.
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Бидний нөхөрлөл” нөхөрсөг тэмцээн 2 дахь өдрөө буюу "Волейбол"-ын тэмцээнээр үргэлжилж байна.
Тус тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 96 удирдах албан тушаалтнууд оролцож байна.
Нийт оролцож байгаа баг тамирчдадаа амжилт хүсье!