ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2024 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ МАРШ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
Дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүний бие бялдар, мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүйн бэлтгэл, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, цэрэгжлийн спортыг хөгжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Дотоодын цэргийн штабын даргын 2024 оны "Дотоодын цэргийн байгууллагын 2024 оны аварга шалгаруулах Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний заавар батлах тухай" А/18 дугаар тушаалын дагуу энэ оны 04 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд Дотоодын цэргийн 05 дугаар анги болон Цагдаа, Дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн “Нарстай” дахь хээрийн сургалтын хэсэгт зохион байгууллаа.
Тус тэмцээнд Улаанбаатар хүрээний анги, тусгай салбараас 5, орон нутаг дахь анги, тусгай салбараас 7, нийт 12 анги, байгууллагын 200 гаруй алба хаагч оролцлоо. Тэмцээнд марш тусгай бэлтгэлийн эрэгтэй, эмэгтэй тасаг, хугацаат цэргийн алба хаагч болон ДХИС-ын сонсогчдын салааны төрөлд өрсөлдсөн.
Хугацаат цэргийн алба хаагчдын төрөлд:
Тэргүүн байранд хурандаа Д.Манлайбаатар захирагчтай Дотоодын цэргийн 05 дугаар анги
Дэд байранд хурандаа Ж.Түмэнтулга захирагчтай 805 дугаар анги
Гутгаар байранд Дотоод хэргийн их сургуулийн цагдаагийн сургуулийн Дотоодын цэргийн танхимийн баг тамирчид тус тус шалгарсан.
Марш тусгай бэлтгэлийн эмэгтэй тасгийн төрөлд:
Тэргүүн байранд хурандаа Д.Манлайбаатар захирагчтай 05 дугаар анги
Дэд байранд хурандаа Ж.Түмэнтулга захирагчтай 805 дугаар анги
Гутгаар байранд хурандаа М.Мэнд-Амар захирагчтай 810 дугаар ангийн баг, тамирчид тус тус шалгарсан.
Марш тусгай бэлтгэлийн эрэгтэй тасгийн төрөлд:
Тэргүүн байранд хурандаа Ж.Батцагаан захирагчтай 809 дүгээр тусгай салбар
Дэд байранд хурандаа М.Мэнд-Амар захирагчтай 810 дугаар анги
Гутгаар байранд дэд хурандаа Д.Гантөмөр захирагчтай 816 дугаар ангийн баг тамирчид тус тус шалгарсан. Тэмцээнд оролцсон нийт алба хаагчдадаа талархал илэрхийлж цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.