ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ “ДАРТС”-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулагч байгууллагуудын ахлагч нарын дунд чуулга уулзалт, сургалт, сурталчилгаа, эрдэм шинжилгээ, урлаг, спортын уралдаан, тэмцээн, сайн үйлс, хүмүүнлэгийн болон нийгмийн хамгааллын чиглэлээр олон ажлыг төлөвлөн, хэрэгжүүлж байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүний дунд зохион байгуулж байгаа “ДАРТС”-ын аварга баг шалгаруулах тэмцээн өнөөдөр /2024.04.10/ Дотоод хэргийн их сургуулийн Спорт цогцолборт эхэллээ.
Тэмцээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах 11 байгууллагын ахлагч бүрэлдэхүүний дундаас шалгарсан шилдэг тамирчид оролцож байна.
Тэмцээний нээлтэд Дотоод хэргийн их сургуулийн дэд захирал бөгөөд штабын дарга, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат, Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалах удирдлагын академийн захирал, бригадын генерал Л.Онцгойбаяр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хяналт, шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа П.Батзориг, Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын орлогч дарга, хурандаа Б.Очхүү, Дотоодын цэргийн штабын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Х.Тулга, Зэвсэгт хүчний жанжин штабын ахлагч, тэргүүн ахлагч Н.Баасан нарын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, тэргүүн ахлагч нарын төлөөлөл оролцлоо.
Нээлтийн үеэр Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдын төлөөлөл урлагийн номер үзүүлж, ката-гийн үзүүлэх тоглолт сонирхууллаа. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүний дунд зохион байгуулж буй “Дартс”-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа нийт ахлагч бүрэлдэхүүндээ амжилт хүсье.