“ШИРЭЭНИЙ ТЕННИС”-НИЙ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Дотоодын цэргийн штабаас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүний дунд зохион байгуулагдсан “ШИРЭЭНИЙ ТЕННИС”-ний аварга баг шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах 11 байгууллагын 44 тамирчин хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж оролцлоо.
Тэмцээний “Эмэгтэй ганцаарчилсан төрөлд”
Тэргүүн байранд Хил хамгаалах ерөнхий газрын тамирчин дэд ахлагч Б.Энхзул, дэд байранд Онцгой байдлын ерөнхий газрын тамирчин ахлагч Б.Чулуунчимэг, гутгаар байранд Цагдаагийн ерөнхий газрын тамирчин цагдаагийн ахлагч Г.Баярчимэг
“Эрэгтэй ганцаарчилсан төрөлд”
Тэргүүн байранд Зэвсэгт хүчний Жанжин штабын тамирчин дэд ахлагч С.Билгүүнтамир, дэд байранд Дотоодын цэргийн штабын тамирчин ахлагч С.Ганзаяа, гутгаар байранд Хил хамгаалах ерөнхий газрын тамирчин ахлах ахлагч Ө.Давхарбаяр
“Холимог хосын төрөлд”
Тэргүүн байранд Зэвсэгт хүчний Жанжин штабын баг, дэд байранд Онцгой байдлын ерөнхий газрын баг, гутгаар байранд Хил хамгаалах ерөнхий газрын баг
Багийн нийлбэр дүнгээр
Тэргүүн байранд Зэвсэгт хүчний Жанжин штабын баг, тамирчид, дэд байранд Хил хамгаалах ерөнхий газрын баг, тамирчид, гутгаар байранд Онцгой байдлын ерөнхий газрын баг, тамирчид амжилттай оролцож тус тус шагнагдлаа.
Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт баг, тамирчдадаа талархал илэрхийлж спортын өндөр амжилт хүсье.