ЦЭРЭГ ТАТЛАГЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Дотоодын цэргийн командлагчийн 2024 оны “Цэрэг татлагын ажлыг зохион байгуулах тухай” дугаар тушаал, Дотоодын цэргийн штабын даргын 2024 оны “Цэрэг татлагаар ажиллах алба хаагчдын хуваарийг батлах тухай” дугаар тушаалын дагуу 2024 оны нэгдүгээр ээлжээр 9 аймаг, 6 дүүргээс Дотоодын цэргийн байгууллагад цэргийн алба хаах хүсэлтэй иргэдийг хүлээн авч Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, сэтгэл зүйн сорил авах ажлыг зохион байгуулж байна.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлж, зарлан дуудах мэдэгдэл авсан цэргийн насны залуучууд та бүхэн хугацаат цэргийн албандаа идэвхтэй хамрагдана уу.